Тусгай хамгаалалттай газар нутгийг хадгалах, хамгаалах, өргөжүүлэхийг дэмжиж байна уу?
Газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь байгаль орчны доройтлыг хязгаарлан зогсоож,  хүн төрөлхтний байгаль, түүх соёл, шинжлэх ухааны давтагдашгүй их өвийг үе дамжуулж, үлдээх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангаж, тогтвортой хөгжих үзэл санааг баталгаажуулах нэг үндсэн нөхцөл болдог. Монгол Улс газар нутгийнхаа 21 хувийг тусгай хамгаалалтад авсан бөгөөд 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилтыг тавьж, Олон Улсад амлалтад өгсөн билээ. Учир нь газар нутгийг онгон дагшин байдлаар, байгалийн зүй тогтлыг хадгалж авсан үлдсэнээр бид дэлхийд байгаль хамгаалах үйлсэд манлайлахаас гадна хүн төрөлхтөн эрүүл агаар, хөрс, ургамал, хоол тэжээлтэй амьдрахад томоохон хувь нэмэр оруулж буй хэлбэр билээ. 

Санал асуулга