БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР УУР АМЬСГАЛЫН НОГООН САНГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЗАХИРАЛ С.ОЮУНЫГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Уур амьсгалын ногоон сангийн Гадаад харилцааны захирал С.Оюунтай уулзаж, салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зохион байгуулалтын ажлын явц болон Монгол Улсад хэрэгжиж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдийн явц, цаашдын санхүүжилтийн боломж, ногоон хөгжлийн бодлогын уялдааг хэлэлцэв.