ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН АСУУДЛЫГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРААС САЛГАХ АРГА ҮГҮЙ

🔹Монгол Улсын аялал жуулчлалын гол нөөц нь байгаль, түүх соёлын өв бөгөөд жуулчдын очих сонирхлын ихэнх нь тусгай хамгаалалттай газар нутагтай шууд холбоотой байдаг. Иймээс тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, менежмент, хамгаалалт нь аялал жуулчлалын хөгжлөөс салангид авч үзэх боломжгүй асуудал юм.

📌БОУАӨЯ-НЫ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА Ц.УРАНЧИМЭГ ИЛТГЭЛ ТАНИЛЦУУЛЛАА

🔹Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 21 хувьтай тэнцэх 32.8 сая га талбай бүхий 120 тусгай хамгаалалттай газар нутаг улсын хамгаалалтад байна. Эдгээр газрууд нь байгаль орчны үнэт нөөцийг хамгаалахаас гадна эко аялал жуулчлалын гол бүс нутаг болж байна.

🔹Тусгай хамгаалалттай газар нутагт байрлах байгалийн үзэсгэлэнт тогтоц, экосистем, түүх соёлын өв нь Монголд ирэх жуулчдын гол сонирхол болдог бөгөөд жуулчдын дийлэнх нь байгальд түшиглэсэн аяллыг сонгодог. Иймээс эдгээр бүсэд аялал жуулчлалыг байгаль хамгаалалтай уялдуулан, тогтвортой байдлыг хангаж хөгжүүлэх нь салбарын чухал бодлогын чиглэл болж байна.

🔹Цаашид тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ байгаль орчны даацад тулгуурласан төлөвлөлт хийх, стандарт, менежментийг сайжруулах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар хамгаалалт болон эдийн засгийн үр өгөөжийг зэрэг хангах шаардлага тулгарч байна.

🔹Иймд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, менежмент, аялал жуулчлалын бодлого нь нэгэн цогц систем болж хөгжих нь Монгол Улсын аялал жуулчлалын тогтвортой өсөлтийн үндэс юм.