НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17-Р БАГА ХУРАЛД АЖИЛЛАХ САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮДИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОВ

Уулзалтаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг иргэний нийгмийн байгууллагуудыг хамруулсан уулзалт зохион байгуулах чиглэлээр харилцан мэдээлэл солилцов.
Энэ үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын хэрэгжүүлж буй “Цаг уурын эрт сэрэмжлүүлэг мэдээлэлд тулгуурлан байгалийн гамшгийн эрсдэлийг тооцоолох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн талаар мэдээлэл өгсөн юм.
Улмаар энэ жил болох НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хуралд ажиллах сайн дурын идэвхтнүүдийн менежмент, зохион байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцлоо.