COP ТҮҮХ 1:
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) анхны Талуудын бага хурал (COP) 1997.09.29-10.10-ны өдрүүдэд Италийн Ром хотноо болсон түүхтэй. Анхны COP-ын гол санаачилга юу байв, дэлхийн хэдэн орон оролцсон болон хөрөнгө санхүүтэй холбоотой мэдээллийг хүргэе.
Оролцогчид:
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын анхны бага хуралд тухайн үед нэгдсэн 170 гаруй улс, НҮБ-ын агентлагууд, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид оролцжээ. Энэ хурал нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцыг “онолын баримт бичиг”-ээс бодит хэрэгжилтийг эхлүүлсэн, олон улсын хамтын ажиллагааг бодитоор эхлүүлэх анхны алхам болсон байна.
Хөрөнгө, санхүү:
COP1 бага хурлаар тодорхой мөнгөн дүн зарлаагүй. Харин хөгжиж буй орнуудад санхүү, техникийн дэмжлэг үзүүлэх механизмыг бий болгох асуудлыг голчлон хэлэлцсэн байна. Үүний үр дүнд, Олон улсын аргачлалын (GM)-ийн чиг үүргийг тодорхойлж, дараа нь Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын санхүүгийн механизм болгох суурь тавигдсан гэж дүгнэжээ.
Гол санаачилга:
•Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын институцийн бүтэц бүрдсэн.
•Улс орнууд Үндэсний үйл ажиллагааны хөтөлбөр (NAP) боловсруулах үүрэг хүлээсэн.
•COP1 цөлжилт, газрын доройтлыг хөгжлийн асуудал гэж тодорхойлсон түүх бичигдсэн.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) анхны Талуудын бага хурал (COP) 1997.09.29-10.10-ны өдрүүдэд Италийн Ром хотноо болсон түүхтэй. Анхны COP-ын гол санаачилга юу байв, дэлхийн хэдэн орон оролцсон болон хөрөнгө санхүүтэй холбоотой мэдээллийг