ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОЛОН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Монгол Улс Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулагч, даргалагч улсын хувьд олон талт хэлэлцээний явцыг үр дүнтэй удирдах, талуудын зөвшилцөлд хүрэх үйл явцад бодит хувь нэмэр оруулах чадавхтай баг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.

Энэ хүрээнд хүний нөөцийн бэлтгэл, ялангуяа төрийн албан хаагчдын хэлэлцээ хийх ур чадварыг сайжруулах ажлыг COP17-ын бэлтгэлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болгон авч үзэж, олон улсын сайн туршлагад тулгуурласан сургалтуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.