РАШААН АШИГЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДАД БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

Өвөрхангай аймгийн Хужирт суманд рашаан ашиглан үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, рашаан ашиглалтын зохицуулалт, байгаль орчны үнэлгээ, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтыг аймгийн Байгаль орчны газар улсын байцаагч нартай хамтран зохион байгуулж, Хужирт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй рашаан сувилал, амралт, аялал жуулчлалын чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Зөвлөгөөний хүрээнд дараах асуудлуудаар мэдээлэл өгч, санал солилцов.

Үүнд:

✅️Рашаан ашиглалтын онцлог, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, усны нөөц, рашааны чанарыг хамгаалах шаардлага

✅️Байгаль орчны үнэлгээ (БОҮ) болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт

✅️Бохир ус, хаягдлын менежмент, цэвэрлэх байгууламжийн хэвийн ажиллагаа

✅️Урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах хяналт шалгалтын ач холбогдол

✅️Байгаль орчин, усны тухай хууль тогтоомж, стандартын мөрдөлт

Уулзалтын үеэр байгаль орчны хяналтын улсын байцаагчид рашаан ашиглагч байгууллагуудын үйл ажиллагаанд нийтлэг илэрдэг зөрчлүүд, эрсдэлтэй асуудлууд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгах арга замын талаар мэргэжлийн зөвлөмж өгч, цаашид анхаарах чиглэлийг тодорхойлов.