“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЗАЛУУ ХЭЛЭЛЦЭЭРЧ 2026” ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
https://mecc.gov.mn/.../uur-amsgalyn-oorcloltiin-zaluu...
Бүгд Найрамдах Турк Улсад 2026 оны 11 дүгээр сарын 09-20-ний өдрүүдэд зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (UNFCCC COP31)-д оролцох Монгол Улсын Засгийн газрын төлөөллийн багийн гишүүнээр бэлтгэгдэж, уур амьсгалын хэлэлцээрт оролцох боломж нээгдэнэ.
6 сарын хугацаатай цахим сургалтад хамрагдаж, манлайлал, хэлэлцээр хийх ур чадвар, конвенцын механизм болон холбогдох техникийн мэдлэгээ гүнзгийрүүлэхээс гадна олон улсын залуучуудтай харилцаа холбоо тогтоох боломж бүрдэнэ.