📍 Чанвон, Бүгд Найрамдах Солонгос Улс

ТҮҮХ – COP10 (2011.10.10–10.20)

2011 онд зохион байгуулагдсан COP10 нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын хүрээнд чухал ахиц авчирсан түүхэн хурал байлаа. Энэхүү бага хурлаар санхүүжилтийг илүү үр ашигтай, хэмжигдэхүйц болгох шинэчлэлийг эхлүүлж, “Чанвоны санаачилга”-ыг дэвшүүлсэн нь газрын доройтлыг зөвхөн байгаль орчны асуудал бус, эдийн засгийн алдагдал гэдгийг дэлхий нийтэд тодотгосон юм.

COP17-ийг угтан бид өмнөх хурлуудын үр дүн, сургамжийг эргэн харж байна.

Эх байгалиа сэргээе

Итгэл найдвараа бадраая