Тарвага нь зүгээр нэг нүх ухдаг амьтан биш, хөрсийг гүнээс нь сийрэгжүүлж, ургамал цэцэгс илүү соргог ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг экосистемийн маш чухал амьтан юм. Гэвч сүүлийн 60 жилийн хугацаанд хулгар шарын популяци эрчимтэй унаж, өдгөө албан ёсоор "Устаж болзошгүй" хэмээх ангилалд ороод байна.
Үүний шалтгаан болон баримтуудаас дурдвал:
1990 онд Монгол оронд 20 сая тарвага байсан гэж тооцоолдог байсан бол, 2001 оны судалгаагаар 5 сая болж, ердөө 10 гаруйхан жилийн дотор тоо толгой нь 75 хувиар буурчээ.
1800-гаад оноос хойш жилд дунджаар 1.2 сая тарваганы арьс худалдаалдаг байсан бол, 2004 оны үед энэ тоо 3 саяд хүрчээ.
Тарваганы нэг үе удмын амьдрах хугацааг 6 жил гэж үздэг. Гэтэл хууль бус агналтын уршгаар сүүлийн 3 үе удмын турш тоо толгой нь 50 гаруй хувиар буурсан байна.
Амьтад хүртэл байгалиа хамгаалж, бусдадаа амьдрах орчин бүрдүүлж өгдөг байхад, бид ч бас тэднийг хайрлан хамгаалах хэрэгтэй.