Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-д БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцох үеэрээ Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) бэлтгэл ажлыг урагшлуулах чиглэлээр олон улсын түншүүдтэй уулзалт, хэлэлцээр хийхэд онцгойлон анхаарч ажилласан.
Тухайлбал, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, COP17 Ажлын албаны дарга Д.Батмөнх нар Арабын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн дэд сайд Осаматай уулзаж, COP17-ын зохион байгуулалт, санхүүжилтын талаар санал солилцжээ. Талууд COP16-оос эхэлсэн уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын доройтол гэсэн гурван чиглэлийн уялдаа холбоог COP17 дээр үргэлжлүүлэх, мөн Монгол Улсын санаачилгыг олон улсын түвшинд тогтвортой дэмжихээр тохиролцсон байна.