Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурал (COP17)-ын үеийн дээд, өндөр хэмжээний зочид болон хуралдааны аюулгүй байдлыг хангах Аюулгүй байдлын дэд хороо нь 11 дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
2026 оны 1-р сарын 7-нд Аюулгүй байдлын дэд хорооны Хүний нөөц, сургалт хариуцсан дэд ажлын хэсэг хуралдлаа. Дэд ажлын хэсгийн хурлаар:
- Чиглэл чиглэлээр нь сургалт зохион байгуулах
- Хамгаалалтанд оролцох бүх бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах ажлуудыг эхлүүлэх талаар ярилцаж, санал солилцож, төлөвлөгөө гаргав.
Энэхүү сургалт, сонгон шалгаруулалт нь COP17-ийн аюулгүй байдлын стратегид чухал үүрэг гүйцэтгэх юм.