Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны 12 дугаар хуралдаан 2026.01.12-ны өдөр Төрийн ордны “Их Засаг” танхимд боллоо. БОУАӨ-ийн сайд, Үндэсний хорооны дарга Б.Батбаатар хуралдааныг нээж, дараах асуудлуэ.удыг хэлэлцлэ                                       📍Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 231 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд COP17-ын Цэнхэр бүсэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, түр барилга байгууламжтай холбогдох бараа худалдан авах талаар хэлэлцэв. 
   📍Олон улсын арга хэмжээ зохион байгуулсан туршлагатай байгууллагатай түрээсийн үйлчилгээний гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.
   📍COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны 2026 оны ажлын ерөнхий төлөвлөгөөг батлуулах ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв. 
   📍Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид 2026.01.15-нд танилцуулах ажлын явцтай танилцлаа.  
   📍Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх саналыг боловсруулах, салбарын дэд сайд нарыг томилон ажиллуулах тухай, үүнтэй уялдуулан Дэд хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар үүрэг, чиглэл өглөө. 
#UNCCDCOP17 #COP17Mongolia #КОП17