Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Базелийн конвенцийн Ази, Номхон далайн бүсийн төв (BCRC China)-тэй харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр (2026.01.22) БНХАУ-ын Бээжин хотод байгууллаа.
Санамж бичигт Базелийн конвенцийн Ази, Номхон далайн бүсийн Төвийн Гүйцэтгэх захирал Жинхүй Ли, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий нар гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсад аюултай болон бусад хог хаягдлын байгаль орчинд ээлтэй менежментийг бэхжүүлэх, Базелийн конвенцийн хэрэгжилтийг идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрх зүйн үндэс бүрдэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд:
![]()
Монгол Улсад Базелийн конвенцийн хэрэгжилтийг хангах,
![]()
Аюултай болон бусад хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэйгээр зохистой удирдах,
![]()
Тэг хаягдал (zero-waste), хог хаягдалгүй нийгэм байгуулах санаачилгуудыг бүх түвшинд дэмжих,
![]()
Монголын хотуудыг “Хог хаягдалгүй хотуудын сүлжээ”-нд нэгтгэх,
Чадавх бэхжүүлэх сургалт, семинар, туршлага солилцох, технологи дамжуулах үйл ажиллагаа хэрэгжүүлэх,
![]()
BCRC China-ийн Монгол дахь үндэсний ажлын алба байгуулах боломжийг судлах
зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.
Талууд цаашид хог хаягдал, химийн бодисын менежмент, боловсруулалтын чиглэлээр хоёр болон олон талт төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх зорилт тавьж байна.
Энэхүү санамж бичиг нь 10 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд талуудын харилцан тохиролцоогоор сунгах боломжтой юм.