ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙД НАРТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар өнөөдөр (2026.03.26) шинээр томилогдсон Элчин сайд нартай уулзаж, байгаль орчны салбар дахь хамтын ажиллагаа, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд санал солилцлоо.

Уулзалтад БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, COP17 Үндэсний хорооны Ажлын албаны барилга, зохион байгуулалт, үйл ажиллагаа хариуцсан дарга Б.Өнөр, Бодлогын зөвлөх А. Жавхлан нар оролцлоо.

Талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх, COP17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх талаар санал нэгдэв.