2025/10/17
БОТСВАНА УЛСЫН НУТГААР 130 ОРЧИМ МЯНГАН ЗААН БЭЛЧИХ НЬ СҮРЛЭГ БОЛОВЧ ХӨРС, ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Дэлхийн Байгаль хамгаалах конгрессын хуралд оролцох үеэрээ Ботсвана Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Вүнтер Молотситай ирэх оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын агуулга, санаачилга, төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.