Та өдөр тутмын амьдралдаа усаа хэмнэх жижиг боловч үр дүнтэй аргуудыг туршиж хэвшүүлснээр ирээдүйнхээ төлөө том алхмыг хийж чадна.
- Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар зүлгээд дараа нь усаар зайлж хэвшээрэй. Түүнчлэн хүнс, ногоогоо гоожиж буй усаар бус, дүүргэсэн саванд цэвэрлээд дараа цэвэр усаар зайлах нь усаа хэмнэхэд тустай.
- Усанд орохдоо биеээ савандаж байхдаа усаа хааж хэвшвэл та ердийнхөөсөө гурав дахин бага буюу 400 литр хүртэл ус хэмнэнэ. Түүнчлэн ус бага азрцуулдаг дэвшилтэт шүршүүр хэрэглэж эхлээрэй.
- Ахуйн хэрэглээндээ усаа хэмнэхийн тулд цоргоо хааж хэвшээрэй. Цоргоо хаахгүйгээр нэг удаа шүдээ угаах нь 20 литр ус үр ашиггүй зарцуулдаг. Мөн стаканд ус хийж шүдээ угааснаар бид усаа хэмнэж чадна.
- Усныхаа халуун хүйтнийг тохируулахдаа бүлээн ус хэрэгтэй бол хүйтэн усаа ихэсгэхийн оронд халуун усаа багасгах нь зөв. Ус хэмнэлттэй зарцуулдаг жорлонтой бол та жорлонгийн ус хураагууртаа хэмнэх төхөөрөмж суурилуулснаар нэг ус таталтаараа гурван литр хүртэл ус хэмнэх боломжтой.
- Угаалгын машинаа байгальд ээлтэй, ус бага зарцуулдагийг сонгох нь ухаалаг алхам болно.