Агаарын бохирдол гэдэг нь хүн ба бусад амьд биетээс шалтгаалсан хувилахуйн болон амин бодисууд, элдэв тоосжилтын нөлөөнд агаар мандалын байгалийн шинж чанар өөрчлөгдөхийг хэлдэг. Агаарын бохирдлоос шалтгаалан агаарын дээд давхаргад озоны хомсдол бий болж, түүний уршгаар хүн төрөлхтний эрүүл мэнд, дэлхийн эко системд аюул нүүрэлсээр байна. Агаар байнгын хөдөлгөөнд оршдог тул агаарын бохирдол нь зөвхөн нэг хэсэг орны төдий биш дэлхий хэмжээний асуудал юм. Энэ асуудлын тухай таны мэдэх ёстой 5 баримтыг хүргэж байна.
- Агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодис агаарт ялгарахыг хэлнэ. Голчлон түлш, эрчим хүч шатаах үед утаа, хийнүүд үүсэж агаарыг бохирдуулдаг. Агаарыг бохирдуулагч элдэв төрлийн хий, хатуу хольцууд хүний үйл ажиллагаанаас үүсэхээс гадна байгалийн замаар үүсдэг.
- Агаарын бохирдлын хамгийн түгээмэл хэлбэрүүд нь нарны гэрэл, утаа хоёрын нөлөөгөөр үүсдэгманан, утаа, химийн бодис, шороо зэрэг агаарт хөвж, хүний уушгинд шингэж зүрх, уушги, дархлаанд сөргөөр нөлөөлдөг нарийн тоосонцор юм.
- Агаарын бохирдлыг ихэнх оронд хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, озон, тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг 6-8 үзүүлэлтээр хянадаг. Харин Монгол улс Улаанбаатар хот болон 20 аймгийн төвийг агаарыг бохирдлыг зөвхөн хүхрийн давхар исэл, азотын давхар исэл хоёроор л хэмжиж байна.
- Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт хоёр харилцан нөлөөлдөг. Халуун, хуурай цаг агаар нь тоос, харшил үүсгэгч ургамал, мөөгөнцөрийг нэмэгдүүлдэг. Энэ нь астма, харшлын эрсдлийг өсгөдөг.
- Агаар мандалд хамгийн их бохирдол үүсгэдэг орнууд нь БНХАУ (23%), АНУ (19%), Европын холбоо (13%), Энэтхэг (6%), ОХУ (6%) юм.