Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1994 онд УИХ-аар баталсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар баталгаажуулдаг. Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх,соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах,танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг:
- Дархан цаазат газар;
- Байгалийн цогцолборт газар;
- Байгалийн нөөц газар;
- Дурсгалт газар гэж ангилдаг.
Монгол улсын уран баян байгальд дархлагдсан арван хэдэн газар бий. Гоо үзэсгэлэн, нөөц баялаг, өвөрмөц төрх тогтоц, шинжлэн судлах арвин түүх, газарзүйн онцлогтой эдгээр газрууд нь мянга орчим квадрат км газрыг эзлэн, манай орны хангай, говь, тал хээрийн уудам дэлгэр нутагт оршдог.