Монгол Дагуурын дархан цаазат газар нь Монголын зүүн хойд хил дагуу орших, Дагуурын хээрийн бүсийн төлөөлөл болсон байгаль хамгааллын чухал нутаг юм. Энэхүү газар нь хээрийн болон ус намгархаг экосистемийг хамардаг бөгөөд дэлхийд ховордсон биологийн төрөл зүйл, ялангуяа тогорууны зүйлүүдийн нүүдлийн чухал газар хэмээн үнэлэгддэг. Дэлхийд ховордсон 15 зүйлийн тогорууны зургаа нь энд нутагладаг бөгөөд тогорууны 600 орчим, цэн тогорууны 70 хувь нь Монгол Дагуурын нутагт нүүдэллэн ирдэг гэж үздэг. Монгол Дагуур нь Монголын хээрийн экосистемийн гол төлөөлөл бөгөөд олон улсын ач холбогдол бүхий “Рамсарын ус намгархаг газар”-ын жагсаалтад багтсан.
Анх 1992 онд Улсын Бага Хурлын 11 дүгээр тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.
Байршил: Монгол орны зуун хойд хязгаарт Дорнод аймгийн Чулуун хороот, Гурванзагал, Дашбалбар сумдын нутгийн зарим хэсгээс бүрдэнэ. Баруун талаараа Тарь нуурын өмнө хөндийд орших бөгөөд улсын хил орчмын 1,030 км² талбайг хамардаг.
Хэмжээ: Эхлээд “А” ба “Б” гэсэн хоёр хэсэгтэй, нийт 108,100 га талбайтайгаар байгуулагдсан бол 2019 онд УИХ-ын 41 дүгээр тогтоолоор 87,600 га талбайгаар өргөтгөж, нийт хэмжээ нь 190,200 га болсон.