“Монгол Улсад Бизнесийн оролцоог нэмэгдүүлэх замаар Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хэрэгжилтийг ахиулах, Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын төсөлд оролцогч талуудыг холбох форум” -ыг 2026 ОНЫ 2 ДУГААР САРЫН 27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү форумыг Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хэрэгжилтийн түншлэлийн (A6IP) төв, Даян дэлхийн байгаль орчны стратеги судлалын хүрээлэн (IGES) хамтран Монгол-Япон Улсын холбогдох яамд олон улсын болон дотоодын түнш байгууллагуудын дэмжлэг, оролцоотой зохион байгуулна.

Форумын зорилго нь Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх практик ойлголтыг нэмэгдүүлэх, ХКОМ-ын хүрээнд хэрэгжүүлэх төслийг боловсруулах, бизнесийн оролцогч талуудын хамтын ажиллагааг бодитоор өргөжүүлэн дэмжихэд оршино.