Гренланд, Антарктидыг эс тооцвол  2024 онд дэлхийн мөсөн голуудын нийт 450 тэрбум тонн мөс хайлсан тухай Дэлхийн цаг уурын байгууллага мэдээлжээ. Энэ нь усанд сэлэлтийн тэмцээн болдог 180 сая бассейн дүүргэх хэмжээний ус гэсэн үг ажээ. 1850 оноос аж үйлдвэржилт, нүүрсний хэрэглээ зэрэг хүчин зүйлсийн улмаас дэлхий дулаарч, энэ нь мөсөн голуудад ч нөлөөлж байна. Судлаачдын онцолж буйгаар, хэрэв дэлхийн дулаарлыг 1.5°C хэмд барьж чадвал дэлхийн мөсөн гадаргын талыг хадгалж үлдэж чадна. 

Харин мөсөн голууд хайлах хэрээр далайн түвшин нэмэгдэхээс гадна уулын бүсийн олон оронд цэнгэг усны хомсдол нүүрлэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл өвөлдөө цас, мөс хэлбэрээр хуримтлагдан зундаа гол мөрнийг тэтгэдэг мөсөн гадарга, голууд хайлж, ууршвал  газар тариалан, усан цахилгаан станц, ундны ус, усан тээвэр зэрэг бүхий л салбарт нөлөөлнө.

Эх сурвалж: BBC 

Швейцарийн Роны мөсөн гол нь сүүлийн 35 жилийн хугацаанд ийнхүү багасчээ.

Клариден мөсөн гол сүүлийн 20 жилд эрс татарсан. 

Пизол мөсөн гол бүрэн хайлж дуусжээ. 

Грийс мөсөн гол 100 жилийн хугацаанд 2.2 км-ээр ширгэж, оронд нь нуур тогтов. 

Альпийн хамгийн том Алетш мөсөн гол сүүлийн 75 жилд 2.3 км татарч мөс байсан газарт нь одоо мод ургаж байна.