Монгол Улс болон Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Олон байгаль хамгаалах холбоог төлөөлж Ерөнхий захирал Др. Гретел Агуйлар, БОУАӨ-ны сайд Б.Батбаатар нар тус санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Ингэснээр COP17-ын бэлтгэл ажлын хүрээнд чадавх бэхжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан хамтын ажиллагаа өрнүүлэх, байгалийн нөөцийг зохистой ашиглах, биологийн олон янз байдлыг хамгаалах, бэлчээрийг нөхөн сэргээх, газрын тогтвортой менежментийг дэмжих зэрэг чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байна.