Дэлхийн Цаг уурын байгууллагын (WMO) шинэ тайланд дурдсанаар, дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) 1957 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. 2023-2024 онд дэлхийн хүлэмжийн хийн ялгарал дунджаар 3.5 ppm-ээр өссөн бөгөөд мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар түлшний хэрэглээ нэмэгдсэн, мөн Өмнөд Америкт гарсан түймрийн тоо ихэссэн нь үүнд гол нөлөө үзүүлжээ.
Мөн тайланд дурдсанаар метан, азотын исэл зэрэг бусад хийн түвшин ч түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн байна. Тухайлбал метан аж үйлдвэрийн өмнөх үеийн түвшнээс 16 хувиар, азотын исэл 25 хувиар өссөн байна.
Одоогоор дэлхийн ой мод, хөрс, далай нүүрстөрөгчийн ялгарлын ойролцоогоор тал хувийг шингээдэг ч сүүлийн жилүүдэд энэ “шингээлтийн чадвар” буурч байгаа нь ажиглагдаж байна.
Хүлэмжийн болон бусад хийн ялгарал ийнхүү нэмэгдэж буй нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг улам эрчимжүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Эх сурвалж: Reuters