Хасагт хайрханы нуруу нь Монгол Алтайн салбар уулсын нэг бөгөөд Их нууруудын хотгор руу гүн түрж орсон онцгой тогтоцтой уул юм. Энэхүү нуруу нь Алтайн өндөрлөгөөс Шаргын говь, Хүйсийн говийн уудам хөндийгөөр тусгаарлагдан оршдог бөгөөд Хангайн уулархаг мужид арай ойр байрлалтай. Эдгээр бүс нь Хасагт хайрхан уулын төв хэсгийг хамарч, байгалийн унаган төрхөө хадгалсан, говь-хээрийн зааг бүхий өвөрмөц ландшафттай.
Хасагт хайрханы нуруу нь Алтайн уулсын баруун хэсгийн экосистем, Их нууруудын хотгорын ус, уур амьсгалын тэнцвэрт байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, ховордсон амьтдын амьдрах орчныг хамгаалах үүднээс улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай нутаг дэвсгэрийн нэг гэж үзэгддэг.
Байршил: Говь-Алтай аймгийн Шарга, Баян-Уул, Шаргалан, Тайшир сумдын зааг нутагт оршдог.
Хэмжээ: Цагаан Чулуутын голын эхнээс баруун хойш Олийн даваа хүртэл 22 км, Өвөр Хоргын голын эхнээс зүүн хойш Улиастайн гол хүртэл 15 км талбайг хамарна.