Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Катар Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Др. Абдуллах бин Абдулазиз бин Турки Ал-Субайе нар Найроби хотноо (2025.12.11) уулзлаа.

Талууд өнгөрсөн 10 дугаар сард ярилцсан хоёр талын хамтын ажиллагааны чиглэлүүдээр авч буй үндэсний бэлтгэл ажлын явцуудыг танилцуулан, Байгаль орчны яамд хооронд байгуулах Санамж бичгийн хүрээг тодорхойлов.

Мөн Катарын тал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахад үзүүлэх дэмжлэгийн цар хүрээг тодорхойлж байгаагаа дурдлаа.